Бөгтөр халим маш ойрхон харагджээ

img

АНУ-ын Калифорнийн эрэг дээр бямба гаригт байсан хүмүүс маш азтай тохиолдолтой таарчээ. 15 метрийн урт, 40 тонн жин хүрдэг бөгтөр халим уснаас үсрэн ан хийж байхдаа завьтай хүмүүс болон аялагчдад маш ойрхон гарч ирсэн байна. Алмайрсан хүмүүс холдох нь битгий хэл ойр зайнаас зураг авч байсан байна. Гэхдээ халим ийм ойрхон гарч ирэх тохиолдолд холдох ёстой байдаг. Учир нь ан хийж байгаа халим ангаасаа бусад зүйл рүү анхаарал бага хандуулдаг учир ойр тойрон дахь хүмүүсийг анзаардаггүй, маш аюултай юм. Зурагчин Билл Бутон энэ мөчийг хальсанд буулгаж амжжээ.   Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkkkkkk ix nargianch ym. yun tul entr we tee.
2012-08-21
bt:
zagasnii uuragtaigaa tend baisan bol halim barihgui yu
2012-08-20
kkkkkkkkk ix nargianch ym. yun tul entr we tee.