Калифорнийн олон мянган хүн гал түймрээс болж дайжжээ

img

Хойд Калифорнид ойн түймэр гарч, улам газар авч байгаагаас албаныхан олон мянган хүнийг гэрээ орхин явахыг зөвлөсөн байна. Бямба гаригийн өглөө эхэлсэн гал түймэр одоогоор дөрвөн айлын байшин болон Мэнтон, Шинглтаун болон Виола хотхонуудын орчмын 30 км.кв ойн модтой талбайг сүйдлээд байна. Түймэрт 3,500 айлын байшин галын аюулд өртөөд байгаа юм. Галын шалтгааныг одоогоор тодруулж чадаагүй ч тэр хавьд аянга цахилгаан хэд хэд дараалан цахисны дараа гал гарч эхэлснийг албаныхан хэлжээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ