Б.Сүхбаатар нарт 2.6-7.1 жилийн ял ногдуулав

img

Увс аймгийн прокурорын газраас 2008-2010 онуудад бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан, дээрмийн  хэргийг давтан үйлдсэн Б.Сүхбаатар нарын таван хүнд холбогдох хэрэг шийдэрлэгдэхгүй он дамжин удаашраад байсан юм. Уг хэргийг аймгийн прокурор Б.Эрхэмбаатар хяналт тавьж яллах дүгнэл үйлдэн сум дундын шүүхэд шилжүүлжээ. Сум дундын шүүхээс шүүгдэгч нарт 147.2, 145.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гаргаж Б.Сүхбаатарт 7.1 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна. Мөн Т.Энхтуяад 6.6, Ж.Өлзий-Оршиход тав, Б.Амарболд, Т.Нэргүй нарт 2.6 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ