Эрүүл мэндийн сайдаар Н.Удвал томилогдлоо
УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н. Удвалыг Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны үеэр нэр дэвшигчээс гишүүн А.Бакей “Эрүүл мэндийн үйлчилгээ муу байгаа. Эрүүл мэндийн манаанд ажиллаж байгаа хүмүүс авлига ихтэй. Ямар шинэчлэл хийх вэ. АН-ын мөрийн хөтөлбөрт энэ салбарт шинэчлэл хийх талаар тодорхой дурдсан. Хэрэгжүүлэх үү” гэсэн асуулт тавьлаа. Уг асуултад Н.Удвал “Эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэлийг шаардаж байна.
Хот хөдөөгүй эрүүл мэндийн аюулгүй байдал алдагдсан. Хүний эрүүл мэнд суурь эрх гэдгийг ойлгосон цагт шинэчлэл бүрэн хийгдэх учиртай. Эрүүл мэндийн салбарыг нэг асуудлын хүрээнд авч үзэх боломжгүй. Багаж, эмч, барилга байснаар асуудал шийдэгдэхгүй. Чанартай үйлчилгээ хийхэд бодлогын төвшинд өөрчлөлт хийнэ. Эвслийн Засгийн газарт гэрээ байгуулахдаа АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ хийсэн учраас шинэчлэлтийг хийнэ гэсэн хариулт өглөө. Үүний дараа гишүүн Г.Баярсайхан “Эмчдээ үзүүлж чадахгүй байна гэж та хэллээ, Өмнө нь эрүүл мэндийн салбарын дэд сайдын албыг хашиж байсан хүн. Ямар шинэчлэлийг хийж байв.
Цаашид шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Шинэчлэл хийнэ гэж их ярьдаг. Амьдрал дээр халдварт өвчин, ургийн гаралтай өвчлөлүүд нэмэгдэж байгаа шүү гэдгийг хэлээд амжилт хүслээ. УИХ-ын гишүүн Я.Санжмятав багийн эмч нарын асуудлыг анхаараарай гээд туршлагатай хүн эрүүл мэндийн салбарт томилогдож байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Гишүүн Г.Уянга “Эх барих салбарын асуудлыг УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд ярилцаж байгаа. Энэ салбарын ёс зүйн асуудлаар иргэдээс олон санал ирдэг. Энэ асуудлыг анхаарна уу гээд амжилт хүслээ. С.Одонтуяа Эрүүл мэндийн салбарыг зоригтой шинэчлэл хийх учиртай гэсэн байна. Менежментийн салбарт онцгой анхаарна уу гэв.
Үүний дараа санал хураалт явуулж 92,3 хувийн саналаар Н.Удвалыг Эрүүл мэндийн сайдаар томиллоо.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ