УИХ-ын дэд даргыг сонголоо

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Цогийг УИХ-ын дэд даргаар томилох тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн  нэгдсэн саналаар баталлаа.

Ингэснээр “Шударга ёс” эвслийн бүлгийг төлөөлөн УИХ-ын дэд даргыг Л.Цог ажиллах болж байна. Гэхдээ түүнийг УИХ-ын дэд даргаар томилогдохын өмнө УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аас баталсан 57 дугаар тогтоолд нийцүүлэх, урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх зэрэг шаардлага тавиад  Сүхбаатарын талбайд жагсдаг байсан. Энэ байр суурь хэвээрээ юу гэдэгт хариулт өгөхийг хүслээ.

Эл асуултад Л.Цог “  Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх шаардлага тавьж буй байр сууриндаа хэвээрээ байгаа. Тиймээс ч орхончууд надад итгэл хүлээлгэж сонгосон гэсэн хариултыг өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ