Обама:Сири химийн зэвсэг ашиглавал АНУ оролцохоос аргагүй

img

Сири улс химийн зэвсгийн нөөцөөрөө дэлхийд дөрөвдүгээрт ордог. Сүүлийн үед тэд энэ нөөцөө хөндөж эхэлсэн талаар албан бус мэдээ Вашингтонд ирсэн байна. Иймээс АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ талаар мэдэгдэл хийжээ. Тэрээр “Хэрэв Сири улс химийн зэвсэг ашиглаж эхэлвэл энэ нь улаан шугамыг давсан хэрэг болно. Хэрвээ химийн зэвсгийн хөдөлгөөн эсвэл ямар нэг хэрэглээ гарч эхэлвэл асар их хор уршгийг дагуулах болно” гэлээ. Одоогоор Обама ямар нэг цэргийн оролцоо оруулаагүй байгаа ч ийм явдал болвол Сирийн хямралд АНУ оролцохоос аргагүй гэдгийг хэлсэн юм. “Энэ нь зөвхөн Сири биш, бүс нутгийн холбоотнуудын маань санааг зовоосон хэрэг. Үүнд Израйль болон бид ч санаа зовж байна” хэмээгээд Ерөнхийлөгч Башар Ассад болон өөр бусад “тоглогчдыг” ийм зэвсэг хэрэглэхгүй байхыг сануулсан байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ДАХИАД Л АРД ТҮМНИЙГ НЬ ХООРОНД НЬ БАЙЛДУУЛЖ БАЙГААД ДУНДААС НЬ АШИГ ХОНЖОО ОЛОХ ГЭЖ БАЙНА ДАА. НОХОЙ ХАМРАА ТАТВАЛ ТААРНА.
2013-06-16