НАСА дараагийн сансрын ажиллагаагаа товлолоо

img

Хоёрхон долоо хоногийн өмнө НАСА-гийн “Сониуч” хөлөг Ангараг гариг дээр амжилттай газардсан билээ. Тэгвэл АНУ-ын сансрын агентлаг дараагийн роботоо тус гариг руу 2016 онд илгээхээ мэдэгдсэн байна. Дараагийн төсөв багатай ажиллагааны өрсөлдөөнд “InSight” сансрын хөлөг хоёр төслийг ялан шалгарчээ. Уг хөлөг нь Ангараг гаригийн гүний бүтцийг судлах багажуудыг тээх юм. Ингэснээр уг чулуулаг гариг хэрхэн бүрэлдэн тогтсон талаар ойлголттой болж, дэлхийн талаар ч мэдэх боломжтой болох аж. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ