НИТХ сар бүр хуралдана

img

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлыг долоо хоног бүрийн пүрэв гарагт хийж байхаар болжээ. Энэ хурлаар нийслэлд тулгамдаж байгаа асуудлыг цаг алдахгүй түргэн шуурхай ярилцаж байх юм. Мөн НИТХ өмнө нь жилд хоёр удаа хуралддаг байсан бол одооноос эхлэн сар бүр хуралдаж байхаар болсон байна. Ингэхийн тулд хуралдааны дэгд өөрчлөлт оруулах юм. Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжаас авахуулаад бүх шатны удирдлагуудын гаргасан тушаал, шийдвэр олон нийтэд тэр даруйдаа ил тод хүрч ажиллахыг Хотын дарга баримталж байгаа гэдгээ хэлсэн. Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр Нийслэлийн боловсролын газар,  Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл, засварын ажлын явцын талаар танилцуулсан байна. Нийслэлийн хэмжээнд 105 сургууль,  цэцэрлэгт засвар хийж байгаагаас 76-гийнхан ажил иж бүрэн дууссан байна. Бусад ажлууд есдүгээр сарын 1 гэхэд дуусна гэдэг мэдээлэл өгсөн. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ