УИХ дахь МАН-ын гишүүдийн хуралдаанаар өнөөдөр тус нам бүлэгтэй болох тухай асуудлыг хэлэлцжээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын анхдугаар чуулганыг хаахын өмнө УИХ бүтцийн байгууллагаа бүрэн байгуулах ёстой.
Үүний тулд хамгийн тэргүүнд МАН-ын бүлгийн асуудлыг шийдвэрлэсний дараа нь ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах ёстой гэж үзсэн байна. Түүнчлэн хуульд зааснаар УИХ-ын дэд хорооноос Төсвийн зарлагын дэд хороог цөөнхийн бүлэг удирдах ёстой юм байна.
Тиймээс тус дэд хорооны даргад МАН-ын гишүүд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөн Нийслэлийн шүүхээс өчигдөр Өвөрхангай аймаг буюу УИХ-ын 10 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн С.Чинзориг, Ш.Төмөрсүх нарын асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргасан. Энэ асуудалд УИХ байр сууриа илэрхийлэх ёстой гэсэн мэдээллийг УИХ дахь МАН-ын гишүүн Н.Энхболд, Су.Батболд, Я.Содбаатар нар хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээллээ.