Шөнийн клубт гарсан галын хохирогчдыг дурслаа

img

Тайландын Пхукет аймаг нь амрагч жуулчдын хувьд алдартай хэсэг юм. Тус аймгийн Патонг хотхоны “Tiger Discotheque” хэмээх нэртэй шөнийн клубт баасан гаригт гал гарч дөрвөн хүн нас баран, 11 хүн шархадсан харамсалтай хэрэг гарсан юм. Одоогоор тэдгээр хүний хэн болох, ямар улсын иргэншилтэйг цагдаа нар тодруулаагүй байна. Амиа алдагсад маш аймшигтай шатсан учир ДНХ-ээр нь тэднийг хэн болохыг тогтоох ганц арга үлджээ. Эрх баригчдын хэлснээр нас барагсдын хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй хүн байсан байна. Даваа гаригт хэрэг болсон газрын гадаа олон зуун жуулчид, нутгийн иргэд цуглаж нас барсан хүмүүс болон ар гэрийнхэнд нь хүндэтгэл үзүүлсэн юм.

Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ