
Цаг агаарын байдлаас болж түр хугацаагаар хойшлоод байсан “B-Boy circle 2012” брейк бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Энэ удаагийн тэмцээнд брейк бүжигчид зургаан төрөлд авьяас, чадвараа сорих бөгөөд зохион байгуулагчид брейк бүжгийн октаген баттле хэмээх төрлийг энэ жил шинээр оруулж буй аж.
Тойрог болгож байрлуулсан найман шонг туузаар холбож, оролцогчид шонг унагалг үйгээр халз тулаан хийдэг энэ төрөл нь брейкчдийн орон зайгаа мэдрэх болон бүжгийн ур чадварыг харуулах том шалгуур болдог аж. Тэмцээнд 30 гаруй хамтлаг, бүжигчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ