Хамрын дусаалга цэргийнхний амиа хорлолтыг зогсоох уу

img

Цэргүүдийн сэтгэцийн эрүүл мэнд тус салбарт ихээхэн чухалд тооцогддог асуудлын нэг билээ. АНУ-ын цэргийн хүчин жил бүр хоёр тэрбум ам.долларыг цэргүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд зарцуулдаг байна. АНУ-ын цэргүүдийн амиа хорлолт, сэтгэл гутрал дайн хямрал ширүүсэх үеэр улам нэмэгддэг бөгөөд энэ түвшин долдугаар сард хамгийн өндөрт хүрч армийн хүчин Индианагийн Анагаахын их сургуулийн профессор Майкл Кубект ханджээ. Тэрээр сэтгэл гутралыг эмчлэх болон амиа хорлох тухай бодлыг багасгадаг нейрохимийн бодисыг тархинд хүргэх аюулгүй арга нь хамрын дусаалга байж болох тухай судалжээ. Профессор Кубект өөр бусад салбарын судлаачидтай хамтран уг бодисыг тархинд аюулгүй нөлөөлөх арга замыг судлахад гурван жилийн хугацаа зарцуулсан байна. Энэ оны байдлаар цэргийн алба хааж байгаа болон халагдсан цэргүүдээс амиа хорлогсдын тоо нийт 120-д хүрчээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ