
Ерөнхий сайд С.Батболд НҮБ-д элссэний 50 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцохоор АНУ-ыг зорилоо. Өчигдөр оройны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр ирэх оны улсын нэгдсэн төсвийн талаар илтгэл тавьж гишүүдийн асуултад хариулсан юм.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, НҮБ-ын ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы дарга Нассир Абдулазиз Нассиртай ойн арга хэмжээний үеэр Ерөнхий сайд уулзалт хийнэ. Мөн Азийн нийгэмлэгээс зохион байгуулах хөрөнгө оруулагчдын форумд оролцож үг хэлэхээр төлөвлөжээ.
Энэ үеэр Монголын урлагийн том тоглолт болох бөгөөд энэ арга хэмжээнд бас оролцох ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ