
Бямба гаригт Филиппиний Дотоод хэргийн сайд Жессэ Робредо Филиппиний төв хэсгийн Себу хотоос Нага хот руу нисч яваад онгоцтойгоо осолдсон билээ. Сайд болон хоёр нисгэгчийн цогцос олдохгүй байсан бол өнөө өглөө сайдын цогцсыг онгоцны ослоос 55 метрийн зайд уснаас олжээ.
Шумбагчид хоёр нисгэгчийн цогцсыг гаргаж авахаар ажиллаж байна. Нисгэгчид Филиппин, Балбынх байсан ба цогцос нь онгоцны бүхээгний ойролцоо хашигджээ.
Онгоцонд явсан дөрөв дэх хүн болох сайдын туслах амь гарсан юм.
Онгоцонд гэмтэл гарсны улмаас ослын буулт хийхээр Масбате аймаг руу нисч явсан боловч онгоц зорьсон газраасаа нэг километрийн наана далайд унаж осолдсон байна.
Ноён Робредо нь 54 настай, Цагдаагийн газар болон аймгийн захиргааг удирдаж явсан хүн юм. Тэрээр Ерөнхийлөгч Бенигно Акиногийн ойрын холбоотон байсан юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ