Рок поп оддын их хурилдай болно

img

Үндэсний их найрал хөгжим байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан “ Рок поп оддын Их хуралдай” тоглолт болох гэж байна. Тоглолтод үндэсний хөгжмөөр рок поп оддын дууны аяз, хөгжмийг тоглож, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа,  Д.Жаргалсайхан, Х.Алтанцэцэг, төрийн соёрхолт Д.Болд, “Харанга” хамтлаг, дуучин Х.Лхагвасүрэн, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн, “Хар сарнай” хамтлагийн С.Амармандах, “Никитон”-ы Ц.Батчулуун, хөгжмийн зохиолч А.Чинбат, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцоно. Энэ сарын 25-нд Соёлын төв өргөөнд болох тогтлолтоос монгол үндэсний хөгжмийн гайхамшгийг мэдэрч болох юм байна. С.Аня

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Рок попын Их Гурилдай болох нь уу
2012-08-21