
Одоо мөрдөж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж шүүх ажиллагаанд хэрэглэхдээ эх сурвалжийг нууцлах үүднээс улсын яллагч болон өмгөөлөгчид танилцах боломж олгохгүй байгаа юм. Энэ нь шүүх хуралд мэтгэлцээний зарчмыг алдагдуулж, улсын яллагч болон өмгөөлөгчийн нотлох баримттай танилцах эрхэд саад учруулж байна.
Иймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү дээрх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийн талаар хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болох ба ингэхдээ эх сурвалжийг нууцлан, шүүх хуралдааны өмнө шүүгч, өмгөөлөгч, прокурорт заавал танилцуулж, шүүх хуралдаанд нотлох баримтын хэмжээнд дурдах эсэхийг шүүгч урьдчилан шийдвэрлэнэ” гэсэн өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна.
Эрхэм гишүүн бас МАН-ын эрхмүүд УИХ-д бүлэг байгуулах тухай УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлахаас нэрэлхээд байвал санаа зоволтгүй боловсруулж өргөн барихад бэлэн байгаа гэнэ.
С.Аня
СЭТГЭГДЭЛ БИЧИХ