
УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, С.Оюун, Ч.Улаан, С.Дэмбэрэл нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг чуулганаар дэмжлээ.
Түүнчлэн Нутгийн удирдлагын дэд хороонд УИХ-ын гишүүн А.Бакей, Ж.Батзандан, М.Батчимэг, Р.Гончигдорж, Ш.Түвдэндорж, Н.Батцэрэг нарыг харьяалуулахаар, Сонгогчийн нэрсийн жагсаалт бүртгэлийн дэд хороонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Наранхүү, М. Сономпил, Л.Цог, Р.Бурмаа нарын бүрэлдэхүүнтэй байгууллаа.
УИХ-ын Хүний эрхийн дэд хороог УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Х.Баттулга, Л.Болд, Х.Тэмүүжин, С.Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй байгуулах болов.
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Л.Болд, Л.Эрдэнэчимэг, Б.Наранхүү, Д.Тэрбишдагва, Ц.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажиллах болсон байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ