БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинго өнөөдөр манай улсад айлчилна
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинго өнөөдөр манай улсад айлчлах гэж байна. Энэ сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх уг айлчлалынхаа үеэр ноён Дай Бинго Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхаж, Монгол Улсын шадар сайдтай хэлэлцээ хийх юм байна. Мөн Гадаад харилцааны сайдтай уулзахаар төлөвлөжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ