Энэ өдөр дэлхийн түүхнээ

img

Өнөөдөр буюу наймдугаар сарын 22-нд дэлхийн түүхнээ олон үйл явдлууд болж өнгөрчээ. Өнөөг хүртэл тайлагдашгүй нууц хэвээр байгаа Шотландын Лох Несс нуурын “мангас” хамгийн анх 565 оны энэ өдөр тэмдэглэн үлдээсэн байдаг гэнэ. 1642 онд энэ өдөр Английн хаант засаг болон парламентын хооронд цус асгаруулсан иргэний дайн эхэлсэн, 1849 онд Австрийн цэргүүд агаарын бөмбөлгөөс тэсрэх бөмбөгнүүд Венец хотын дээрээс шидэж цэргийн урлагийн түүхэнд анх удаа агаарын довтолгоог хийсэн хэмээн тэмдэглэгджээ. 1910 оны энэ өдрөөс эхлэн Солонгосын хойг дэлхийн хоёрдугаар дайн дуустал Японд эзлэгдэж байжээ. 1932 оны энэ өдөр BBC агентлаг анхны телевизийн нэвтрүүлгээ цацаж байв. Алтны олборлолтоор дэлхийд тэргүүлж эхлэх цаг мөчийг 1926 оны энэ өдөр ӨАБНУ зарлаж байлаа. Дэлхийн хоёрдугаар дайнд ч энэ өдөр чухал үйл явдлууд болон үлджээ. 1941 онд Ленинградын бүслэлт эхэлсэн бол дараа жилийнх нь энэ өдөр Бразил улс Герман, Италид дайн зарласан байдаг. Мөн 1944 онд Зөвлөлтийн арми Румынд нэвтрэн оржээ. Энэ өдөр мэндэлсэн олон суутнууд, алдартнууд байдаг. Францын хөгжмийн зохиолч Клод Дебюсси, Германы философич Макс Шелер, Америкийн нэрт зохиолч Дороти Паркер, Хятадын удирдагчдын нэг Дэн Сяо Пин,Японы дуучин Юкики Окада, Backstreet boys хамтлагийн Хоуви, италийн хөлбөмбөгчин Федерико Македа нар мэндэлсэн аж. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

би:
Өнөөдрийнх нь байнуу?
2012-08-23
bn:
onoodor solongost 20 minut buh hmodolgoon zogsoj gudamjind yavj baisan ih hundetgeltei ergen dursaj baigaa n ih saihan sanagdlaa
2012-08-22