“Taste of UB" өдөрлөг болно

img

“Taste of UB" өдөрлөг энэ сарын 26-нд анх удаа зохион байгуулагдах гэж байна. Тусгаар Тогтнолын талбай болох энэхүү олон улсын жишиг бүхий амталгааны өдөрлөгт Улаанбаатар хотын шилдэг  ресторан, бакери болон төрөл бүрийн хоолны газруудын оролцож шилдэг нэрийн хоолоороо хүмүүсийг дайлах юм. Өдөрлөгийн үеэр 200–300 төрлийн нэрийн хоол, амттан, зуушийг амтлан “Like” үнэлгээг таалагдсан хоол, амттандаа оролцогч өгснөөр хамгийн олон “Like” цуглуулсан байгууллага, хамт олон энэхүү өдөрлөгийн "Taste of UB 2012-Best of the Best" шагналын эзнээр тодорно. Өдөрлөгт урилгаар А-Cool, A-Sound, Motive, Aну, болон Чапи нар энэ өдрийг хөгжөөн, ая дуугаа өргөхөөс гадна оролцогч байгууллагуудын нэрэмжит хөгжөөнт тэмцээнүүдийг зохион явуулах юм. Дашрамд дурдахад, дэлхийн хотууд жил бүр өөрсдийн хотын хамгийн шилдэг ресторан, хамт олныг шалгаруулдаг “Taste of London”, “Taste of Chicago”, “Taste of Atlanta” гэх мэтчилэн өдөрлөгийг зохион байгуулдаг байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ