Соёлын өвийн багц хуультай болно

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд “Түүх, соёлын олдворыг хамгаалах эрх зүйн орчин” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр болсон.  Хэлэлцүүлэгт “Соёлын өв, палеонтологийн олдворыг хамгаалах” сэдвээр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, “Палеонтологийн олдворыг хамгаалах олон улсын туршлага” сэдвээр Канадын “Сээр нуруутны палеонтологийн олдворын олон улсын хүрээлэнгийн захирал” Филип Кюри, “Монголын эртний амьтан ургамлын олдвор, олдворт газрын хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвээр Палеонтологийн төвийн захирал Р.Барсболд, Улсын Мөрдөн Байцаах Газрын мөрдөн байцаагч Я.Жавхлан “Тирранозавр Батаар” үлэг гүрвэлийн ясыг хилээр хууль бусаар нэвтрүүлсэнтэй холбогдох хэргийн талаар товч мэдээлэл өгсөн. Хэлэлцүүлгийн үр дүнд цаашид соёлын өвийн багц хуультай болох, эрүүгийн хуульд соёлын өвийн эсрэг гэмт хэргийн бүлэг шинээр нэмж оруулах, соёлын өвийг хамгаалах тогтолцоо, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээ авах талаар нэгдсэн дүгнэлтэд хүрсэн юм.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

odoo zuuguud duussan yum deer yum iariad huul sanaachlaad nemer bnuuudaaaa HARIN TOOLOOD ALGA BOLSON YUMAA ERGUULJ ABHAA BODDOOO HUMAN CAN BE BORN CULTURAL HISTORICAL THING CANT REBORN
2012-08-22