
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр тус яамны харьяа эмнэлэг, эрүүл мэндийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга нартай уулзах үеэрээ монгол хүний эрүүл мэнд ихээхэн эрсдэлд ороод байгааг онцолсон. Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаанд мэргэжлийн удирдлага дутагдсанаас доголдолд орж, энэ салбарт иж бүрэн эрчимтэй шинэчлэл хийхээ мэдэгдсэн юм. Сайд шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт АН-ын болон “Шударга ёс” эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс тусгах бөгөөд салбарын шинэчлэлийн хөтөлбөрийг тусгайд нь боловсруулна гэв. Үүнд эрдэмтэд, мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг чухалчлан тусгахаас гадна холбогдох байгууллага, ажилтнууд шинэчлэлийн хөтөлбөрт оруулах саналаа өнөөдрөөс эхлэн ирүүлэхийг хүссэн байна.
С.Аня
СЭТГЭГДЭЛ БИЧИХ