Цас их унаснаас Премьер лигийн зургаан тоглолт хойшлов
Английн Премьер лигийн 18 дугаар тойргийн зургаан тоглолт цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хойшиллоо. Британийн арал дээр цас их унаснаас “Челси”-”Манчестер Юнайтед”, “Ливерпуль”-“Фулхэм”, “Блэкпул”-”Тоттенхэм”, “Бирмингем”-“Ньюкасл”, “Арсенал”-“Сток Сити”, “Уиган”-“Астон Вилла”-гийн тоглолтыг хойшлуулсан байна. Одоогоор тоглолтын товыг тогтоогүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ