“Бодлын хулгайч” киноны орлогоос нийгмийн сайн үйлст зориулна

img

Хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг “Өгөх өдөр” хөдөлгөөнийхөн өнгөрсөн онд бяцхан охин Э.Удвалд туслах зорилгоор “Том болоорой, Удвал” төслийг хэрэгжүүлсэн юм. Энэхүү төслийн хүрээнд тэд “Хүн бүр 500 төгрөг” аяныг Монгол орон даяар зохион байгуулсан билээ. Хүнд өвчинд шаналсан бяцхан охинд туслах арга хэмжээнд нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлын алдартнууд нэгдээд зогсохгүй жирийн иргэд ч сэтгэлийн дэм үзүүлсэн. Үүний үр дүнд дээрх төслийг хэрэгжүүлэгчид Э.Удвал охиныг БНСУ-ын Сөүл хотын Ионсэй эмнэлэгт эмчлүүлэх 25 сая төгрөгийг хуримтлуулж, охин ч өвчин шаналлаасаа ангижирчээ. Тэгвэл “Өгөх өдөр” хөдөлгөөнийхөн ирэх сарын 1-нд тохиох үндэстний “Өгөх өдөр”-ийн хүрээнд нийслэлийн 25 дугаар тусгай дунд сургуульд суралцдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд автобус бэлэглэхээр шийджээ. Учир нь олонхи сурагчийн гэр орон сургуулиас нь хол байдаг учир ар гэрийнхэн нь тэднийг хүргэж өгөхөөс өөр аргагүй байдаг. Энэ нь тухайн өрхийн орлогод ч багагүй нөлөөлдөг нь тодорхой. Үндэстний “Өгөх өдөр”-ийн нээлтийн жилийг бяцхан охин Э.Удвалд туслах аянаар эхэлсэн хөдөлгөөнийхөн маань кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад буй “Бодлын хулгайч” киноны орлогоос нийгмийн сайн үйлст зориулна. Учир нь “Өгөх өдөр” хөдөлгөөний тэргүүн А.Уянга энэхүү киноны ерөнхий продюссерээр ажилласан юм. Хөдөлгөөнийхөн өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд 12 цагт үндэстний “Өгөх өдөр”-ийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүдийнхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Энэ үеэр бяцхан охин Э.Удвал ч хүрэлцэн ирэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

saihan buyanii uils hiij baigaa yum baina, iim ajlaa zorilgiig n guivuulahgui ajillaarai.
2011-10-27
áè õàíäèâ ºã캺ð áàéíà ø¿¿ õààíà õàíäàõ âý
2011-10-27
үнэхээр сайхан ажил хийж байгаа юм байна цаашдийн ажил үйлсэд нь амжилт хүсье мөн цаашдаа ч гэсэн олон олон гэр бүлийг хагацал харууслын айдсаас салгаж олон олон сайн үйлс хийхийг хүсье
2011-10-27