“Барилгын салбарын эрсдэлийн удирдлага ба даатгал” сэдэвт сургалт болно

img

“Барилгын салбарын эрсдэлийн удирдлага ба даатгал” сэдвээр энэ сарын 29-ний өдөр "Рокмон" төвд  сургалт болно.  Барилгын салбарт тулгарч байгаа асуудлуудын нэг нь хөдөлмөр аюулгүй ажиллагаа болон түүнээс үүдэн гарах хүндрэл хор уршиг байдаг. Сургалтын гол зорилго энэ талын мэдээллийг салбарын аж ахуйн нэгжүүдэд хүргэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл, сургалт өгөх юм.  Энэхүү сургалтаар барилгын салбарт нийтлэг тохиолддог эрсдэлүүд ба түүнийг хэрхэн зөв зохистой удирдах, даатгалаар хэрхэн тухайн эрсдэлүүдээс үүдэн гарсан санхүүгийн хүндрэлүүдийг ухаалаг шийдвэрлэх талаар ярилцах аж. Мөн барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тохирох даатгалуудын талаар товч мэдээлэл өгөх юм. Мөн олон улсын туршлага, давхар даатгалын хамгаалалт, барилга угсралтын аливаа төсөл хөтөлбөрүүдэд шаардагддаг даатгалын хамгаалалт, санхүүжилтэд тавигддаг даатгалын программуудын тухай мэдээлэл өгөх гэнэ.

Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ