Буддагийн гэрэл зурагнаас болж баривчлагдсан франц жуулчид

img

Шри Ланкын шүүх гурван франц жуулчныг буддын шашны итгэл үнэмшлийг гутаан доромжилсон гэрэл зураг авсан хэргээр буруутгаж, тэнсэн ял олгосон байна. Шри Ланкын хүн амын дийлэнх нь Тхеравада буддистууд юм. Буддын зураг, дурсгалын зүйлстэй буруу харьцах нь тус улсад хатуу хориотой байдаг. Хоёр эмэгтэй, нэг эрэгтэй жуулчин Шри Ланкын төв хэсгийн сүмд бурханы баримлын хажууд үнсэж буй дүр үзүүлэн зураг авахуулжээ. Тэд Галле хотод зураг угаалгах газарт зургаа угаалгасны дараа тус газрын эзэн цагдаа дууджээ. Мягмар гаригт шүүгч жуулчдад хүнд хөдөлмөр эрхэлж зургаан сар шоронд хоригдох ял оноож, үүнийгээ таван жилийн тэнсэн ял болгожээ. Өөрөөр хэлвэл тэд шоронд хоригдохгүй аж. Гэхдээ тодорхой хэмжээний мөнгөн торгууль төлөх юм. Тэд Эрүүгийн хуулийн “аль ч давхаргын хүний шашны итгэл үнэмшил”-ийг гутаах, доромжлох үйлдлийг ариун дагшин эд зүйл болон сүсэг бишрэлийн газар дотор болон ойролцоо үйлдсэн гэсэн зүйл заалтаар буруутгагдсан байна. Өнгөрсөн сард таван араб иргэнийг буддын шашныг доромжилсон утга зохиолын бүтээл туурвисан хэргээр баривчилсан юм. 2010 онд Шри Ланкын хоёр мусульман худалдаачныг Буддагийн зурагтай түлхүүрний оосор зарсан хэргээр шоронд хорьж байжээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kukulkan:
mongoliin hajuud ezentei uls bainoo
2013-04-11
МОНГОЛООС БУСАД УЛСУУДАД ХУУЛЬ БОЛ ХУУЛЬ БАЙХ ЮМ ДАА. МОНГОЛД ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ БАЙГАА ХҮМҮҮС НЬ ДАРГА НЭР ЗҮҮСЭН ЛУЙВАРЧИД БАЙГАА ЮМ
2012-08-23
hoho:
tegvel eysysigbas bas tsovdluul;san bienees ni ynsej ineej zurgaa tatuulaya
2012-08-23
zov l zuil bolj
2012-08-22