Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ээлжит томилгоогоо хийсэн байна. Тухайлбал, Л.Ганхөлөгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр, С.Очирбатыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар Ц.Отгонбаганыг нийслэлийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Хотын дарга өмнө нь Н.Батааг Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчоор, Д.Батмөнхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хүний нөөцийн асуудал хариуцсан зөвлөхөөр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ё.Гэрэлчулууныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Ц.Баатархүүг Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор Д.Пүрэвдавааг Нийслэлийн Засаг даргын үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогчоор, Н.Гантөмөрийг Нийслэлийн Засаг даргын барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор тус тус томилоод байгаа билээ.
Д.Цэцэг