Осол, гэмтлийн 69 дуудлага иржээ

img

Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэсийн /101,105/ тусгай дугаарын утсанд өчигдрийн 09.00 цагаас өнөөдрийн 09.00 цагийн хооронд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 407 удаа холбогджээ.Үүнээс обеъктын гал түймрийн гурав, галын зөрчлийн нэг, зам тээврийн хоёр дуудлага ирсэн байна. Ослын улмаас нэг иргэн нас баржээ. Мөн 102 тоот утсанд нийт 2300 дуудлага ирснээс гэмт хэрэг, зөрчлийн тухай 732 мэдээллийг хүлээн авч шалгажээ. Эдгээрээс гэмт хэргийн шинжтэй 37 үйлдэл бүртгэгдсэнээс эзэн холбогдогч тогтоогдсон 32, илрээгүй таван хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Түүнчлэн 103 дугаарт эмнэлгийн 2234 яаралтай тусламжийн талаарх мэдээ мэдээллийг хүлээн авснаас бодит 521 дуудлагад очиж үйлчилсэн байна. Үүнээс төрөхийн 67, oсол, гэмтлийн 69 дуудлага иржээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ