БНАСАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэл хийв

img

БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт доорхи мэдэгдлийг хийлээ.

"Умард болон өмнөд хэсгийн хооронд цэрэг зэвсгийн хамгийн хурц сөргөлдөөн үүсээд байгаа Солонгосын хойгийг дайны хар үүл нөмөрч байна. АНУ-ын цэргийнхэн манай орны болон хилийн чанад дахь хүн ардын энх тайван, тогтвортой байдлын төлөөх хүсэл эрмэлзлэлийг үл тоомсорлон илэрхий өдөөн хатгасан шинжтэй өргөн хэмжээний цэргийн хээрийн сургууль явуулж эхэллээ. БНАСАУ-ын дээд удирдлагын нэр төрийг гутаахад чиглэсэн Өмнөд Солонгосын тоглоомын дэглэмийн дайсагнасан жигшүүрт үйл ажиллагааг ивээн тэтгэж, өдөөн турхирч буй АНУ-ын зэр зэвсгээр далайлгасан өргөн хүрээтэй ажиллагаа нь дайнд илт өдөөн хатгаж буй хэрэг мөн. АНУ-ын зүгээс БНАСАУ-ын эсрэг явуулж буй дайсагнагч бодлогын илрэл болсон "Үлжи Фриидом Гардиан" хээрийн сургууль нь БНАСАУ-ыг түрэмгийлэн эзлэх зорилго агуулж байна. Сүүлийн жилүүдэд АНУ өөрийн батлан хамгаалах шинэ стратегийн номлолын дагуу БНАСАУ болон ойролцоох орнуудыг хүчээр барихын тулд хамтарсан цэргийн сургуулилалтыг илүү олон удаа, илүү эрчимтэй хийх боллоо. Америкийн батлан хамгаалахын шинэ стратегийн бодлогын гол цөм нь Ази-Номхон далайн бүс нутагт гол анхаарлаа төвлөрүүлэн цэргийн нүсэр их хүчийг бөөгнөрүүлэн хуримтлуулж, айлган сүрдүүлэх замаар Ази тивийг хяналтдаа авахад оршиж байгаа юм. Энэ бодлогын гол зорилго нь БНАСАУ-ыг хүчээр устгаж Ази тивд давамгайлах гэсэн стратегийн бодлогоо хэрэгжүүлэхдээ Солонгосын хойгийг бүхэлд нь түшиц газраа болгон ашиглах явдал мөн. Үүссэн нөхцөл байдал нь дайн дэгдэхээс сэргийлэх бодлогоо улам чангатгахыг БНАСАУ-аас шаардаж байгаа бөгөөд цөмийн асуудлыг бүхэлд нь дахин эргэн харж үзэх нь зөв зүйтэй болохыг бүрэн дүүрэн нотолж байна. Дайн гаргуулахгүй байхад чиглэсэн БНАСАУ-ын бодлого бол аливаа түрэмгийлэгч энэ дэлхийн хаана ч байсан түүнд өршөөлгүй цээрлэл хүлээлгэн хариуг нь өгч чадах арга хэрэгсэл билээ. Энэ бол улс орны бүрэн эрхт байдлыг хамгаалах зорилго бүхий хэмжээлшгүй ихээр хуримтлагдсан цэргийн хүч бөгөөд Солонгосын хойгт дайн гаргуулахгүй байх хүчирхэг хэрэгсэл юм. Энэ хүч бол эдийн засгийн байгуулалт болоод ард түмний амьдралын түвшнийг дээшлүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтаа төвлөрүүлэх баталгаа мөн билээ. Зөвхөн ярьснаар дайн дэгдэхээс сэргийлж чадахгүй гэдэг нь Солонгосын хойгийн хувьд бодит үнэн болоод байна. Улс орны цэргийн хүч бол энх тайван, хөгжил цэцэглэлтийн баталгаа мөн. Нөхцөл байдлыг үнэлж цэгнэн, БНАСАУ-ын эсрэг чиглэсэн дайсагнасан хуучинсаг бодлогоо зогсоохыг АНУ-д зөвлөж байна. Энэ нь түрэмгийлэгчид урьтан гал нээвээс үхлийн хариу цохилт өгч энэ шийдвэрлэх дайнаар улс орноо нэгтгэж чадна хэмээн БНАСАУ-ын арми, ард түмэн шийдвэр төгс байгааг харуулж байна.

МОНЦАМЭ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tiim shu archih tsag ni bolson ANUgiin bodlogo ulam l deerehgui ezerhii bolj bna,
2012-08-23
Pak:
Hurdan gertee ir Ajilaa xii Yu l bna Ajil l bn
2012-08-23
Nutagtaa irj ajilaa hii
2012-08-23
umnud solongosiig archij hayah tsag bolson Pukan yaduu zuduu ch gsn ymar daichin gch Ebe dain delhiin dain bh bno Hoid solongosiin ard Russia bgaa tm bolhoor USA hudulj chadahgui
2012-08-23
Хэцүү дээ:
Монголоос их сургуулиа хаян баяж ирж сурж байхад дайн гарвал та нар л яв... Би л лав сурж дуусчаал хариндаг...
2012-08-22
Anonymous:
Ямар аймар мэдэгдэл вэ байлдая гэсэн сонирхолтой байна гэж ойлголоо Өмнөдөд байгаа Монголчууд маань дайн болвол яанаа би л лавдаг Монгол буцах сонирхол алга.
2012-08-22
Nutagtaa irj ajilaa hii