Стратегийн аюулгүй байдлын хэлэлцээ хийлээ

img

Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингуо ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Патрушевтэй энэ сарын 20-ны өдөр Москва хотноо хоёр орны долоо дахь удаагийн стратегийн аюулгүй байдлын хэлэлцээ хийв.

Уг хэлэлцээний дараа Дай Бингуо “Oлон улсын нөхцөл байдал тогтворгүй болсон өнөө үед Хятад-Оросын хамтын ажиллагааг улам чухалчилж үзэх хэрэгтэй. Манай хоёр орон НҮБ-ын тунхагийн үндсэн зорилт, олон улсын харилцааны дүрэм журмын биелэлтийн төлөө цаашид хамтран ажиллах болно” гэж мэдэгдлээ. Энэ хэлэлцээний үеэр талууд Ази, Номхон далайн бүс нутаг дахь нөлөөгөө нэмэгдүүлэх замаар АНУ-ыг хязгаарлах, Умард Солонгосын цөмийн асуудлыг шийдвэрлэх тухай зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ