
Бямба гаригт Өвөрмонголын Ордост зохион байгуулагдсан Дэлхийн миссийн тэмцээний ялагчаар хятадын мисс шалгарсан нь олон нийтийн дунд бухимдал үүсгээд байна. Энэ удаагийн тэмцээнээр дэлхий нийтийн анхаарлыг хамгийн их татсан хоёр зүйл нь ялагчаар хятадын мисс шалгарсан явдал, мөн Өвөрмонголын үсрэнгүй хөгжил байжээ.
Олон нийт тус улсаас төрсөн хоёр дэлхийн мисс хоёулаа өөрсдийнх нь зохион байгуулсан тэмцээн дээр ялсан нь улс төрийн шинжтэй, шүүгч нар худалдагдсан хэмээн хүмүүсийг бухимдуулж байна. Тэмцээний дараа Дэлхийн миссийн тэмцээний фейсбүүк хуудас ууртай сэтгэгдлүүдээр дүүрсэн байжээ.

Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ