Зүү тариур устгах тоног төхөөрөмж хандивлав

img

Олон улсын байгаль орчныг зохицуулах хорооны тэргүүн Сүзики Хажими болон "Hybrid Alloy" компанийн захирал Мацумато Кэйнжи нар өчигдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй уулзжээ. Тэд нийслэлийн өрхийн эмнэлгүүдэд зориулан зүү тариур устгах 60 ширхэг тоног төхөөрөмжийг буцалтгүй туслажийн шугамаар хандивлаж байгаагаа хэлсэн байна. Олон улсын байгаль орчныг зохицуулах хорооноос анх 2011 онд зүү тариур устгах 20 ширхэг тоног төхөөрөмжийн хандивийг авч  Улсын Клиникийн 1-р эмнэлэг, Эх нялхасын эрдэм шинжилгээний төв болон зарим нэг өрхийн эмнэлгүүдэд өгч  байжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ