Залуучуудын ДАШТ-д оролцох манай бөхчүүдийн бүрэлдэхүүн тодорлоо
2012 оны чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ гурван төрлөөр энэ оны есдүгээр сарын 4-9-нд Тайланд улсын Паттая хотын “Eastern National Sports Training Center” төвд болно. Энэ оны тив тивийн аварга шалгаруулах тэмцээнд бөхчүүдээ оролцуулсан орны багийг уг тэмцээнд оролцсон бөхчүүдээс илүүгүй тоогоор уг тэмцээнд оролцуулах юм байна. Тэмцээнд 1992-1994 онд төрсөн 18-20 насны залуу бөхчүүд, үүний дотор эрэгтэйчүүд 50, 55, 60, 66, 74, 84, 96, 120, эмэгтэйчүүд 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ийн жинд барилдана.
Тус тэмцээнд оролцохоор шалгарсан Монгол Улсын багийг та бүхэнд танилцуулья:
Эрэгтэй
50 кг Батчулууны Майдар /“Гацуурт-Олимп” сургууль, Азийн залуучуудын АШТ-ий хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга/ 55 кг Эрдэнэбатын Бэхбаяр /”Сүлд” спорт хороо, Азийн өсвөр үеийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудын улсын аварга/ 60 кг Түмэнбилэгийн Түвшинтулга / Гацуурт-Олимп” сургууль, Азийн өсвөр үеийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудын улсын аварга/ 66 кг Гантулгын Идэрхүү /“Гацуурт-Олимп” сургууль, Азийн өсвөр үеийн болон залуучуудын АШТ-ий хүрэл медальт, залуучуудын улсын 3 удаагийн аварга/ 74 кг Баатарын Нямбаяр /Сонгинохайрхан дүүрэг, “Ирээдүй” цогцолбор сургууль, залуучуудын улсын аварга/ 84 кг Батдоржийн Намхай /”Аварга” биеийн тамирын дээд сургууль, залуучуудын УАШТ-ий мөнгөн медальт/ 96 кг Доржхандын Хүдэрбулга /”Хүч” спорт хороо, залуучуудын улсын аварга / 120 кг Энхтөгсийн Оюунболд /”Аварга” биеийн тамирын дээд сургууль, залуучуудын УАШТ-ий хошой аварга/
Эмэгтэй 44 кг Алтангэрэлийн Цэндсүрэн /“Хилчин” спорт хороо, Азийн өсвөр үеийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудын УАШТ-ий хүрэл медальт/ 48 кг Цогтбазарын Бямбазаяа /Батлан хамгаалахын их сургууль, “Азийн хүүхдүүд” спортын наадмын аварга, Азийн өсвөр үеийн АШТ-ий 3 хүрэл медальт, Азийн залуучуудын АШТ-ий хүрэл медальт, залуучуудын УАШТ-ий 3 алтан медальт/ 51 кг Эрхэмбаярын Даваачимэг /”Хилчин спорт хороо, Азийн залуучуудын АШТ-ий хошой мөнгөн медальт, залуучуудын улсын хошой аварга / 55 кг Алтангэрэлийн Батцэцэг /”Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клуб, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн өсвөр үеийн аварга, залуучуудын УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт/ 59 кг Сүхээгийн Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо, өсвөрийн ДАШТ-ий болон Азийн өсвөр үеийн АШТ-ий медальт, Азийн залуучуудын АШТ-ий мөнгөн медальт, залуучуудын улсын хошой аварга/ 63 кг Бүрнээбаатарын Нямгэрэл /Орхон аймаг, өсвөрийн ДАШТ-ий болон Азийн өсвөр АШТ-ий хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга/ 67 кг Отгонбатын Оюунтуяа /”Аварга” БТДС, Ази тивийн залуучуудын АШТ-ий мөнгө, хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга/
Дасгалжуулагч
Буяндэлгэрийн Батбаяр Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Цэрэндалайн Баярсайхан Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Бямбаринчингийн Баяраа Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Цэндийн Баярсайхан Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Лүндэгийн Бадарч “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн дасгалжуулагч Батсайханы Идэрсайхан Орхон аймаг, “Ирээдүйн одод” спорт сургуулийн дасгалжуулагч Оюунбилэгийн Пүрэвбаатар “Гацуурт-Олимп” сургуулийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин Цэрэнбаатарын Цогтбаяр “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат тамирчин Паламын Чулуунбаатар Хилчин” спорт хорооны дасгалжуулагч
Шүүгч
Лувсан-Ишийн Болормаа Олон улсын шүүгч Хадхүүгийн Ганболд Олон улсын шүүгч
Жич: Өнгөрсөн жил Румын улсын Бухарест хотод болсон залуучуудын ДАШТ-ий 59 кг-ийн жинд Б.Батцэцэг хүрэл медаль хүртэж байжээ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ