"Хааны эрэлд-2012" хаалтаа хийнэ

img

Олон улсын энхийг дэмжих ажиллагааны Khaan Quest 2012” буюу “Хааны эрэлд- 2012” хамтарсан сургуулилт энэ сарын 12-нд Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд эхэлсэн. Харин өнөөдөр энэхүү ажиллагааны  хаалт өнөөдөр 10.00 цагт Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болно. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, Батлан хамгаалахын сайд Т.Бат-эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, 12 орны 1000 цэргийн албан хаагч оролцоно. Энэ удаагийн цэргийн сургуулилтад 15 орны 1000 гаруй цэргийн алба хаагч бэлтгэл хийсэн  бөгөөд БНХАУ, ОХУ, Казахстаны зэвсэгт хүчнийхэн ажиглагчаар оролцсон.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ