
Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын Үндэсний хөгжмийн их найрал байгуулагдсаны 50 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэ ажлын хүрээнд рок поп оддын "Их хуралдай" тоглолт энэ сарын 25-ны 19.00 цагт Соёлын Төв Өргөөнд болох гэж байна. Энэ тоглолтод "Чингис хаан" хамтлагийн ахлагч, МУГЖ дуучин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш, дуучин С.Наран, хөгжмийн зохиолч Б.Чинбат, "Sweetymotion" хамтлаг, хийлч Ч.Дэлгэрцэцэг, гитарчин Д.Өлзий-Орших, "Никитон" хамтлагийн гитарчин Ц.Цогтбаяр зэрэг рок попын одод нэг дор чуулж, ая дуугаа өргөх юм. Энэ өдөр бүх дууны хөгжмийг Монгол төрийн Үндэсний их найрал хөгжимдөнө.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ