
Энэ өдөр дэлхийн түүхнээ олон үйл явдлууд болж өнгөрчээ.
Шотландын эрх чөлөөний төлөө тэмцэгч Уиллиам Уоллесыг Лондон хотноо цаазаар авсан өдөр.
1839 оны энэ өдөр Их Британийн усан цэргүүд Хонконгийг эзлэхээр бүслэн авсан, 1866 онд Австри-Пруссын дайн Прагийн хэлэлцээрээр төгсгөл болсон, 1914 онд Япон улс дэлхийн нэгдүгээр дайнд татагдан орж Хятадыг довтолсон, 1939 онд ЗХУ, Герман улсууд Молотов-Риббентроп нарын гэрээ хэмээн нэршсэн харилцан үл довтлолцох гэрээг байгуулж Балтийн тэнгисийн орнууд, Финлянд, Румын, Польшийг хувааж авсан, 1942 онд Сталинградын тулалдаан эхэлсэн зэрэг олон түүхэн үйл явдлууд өрнөжээ.

Мөн Армян улс 1990 оны энэ өдөр ЗХУ-аас салж тусгаар тогтносон улс болсноо зарлажээ.
Шинэ зуун эхэлснээс хойшхи энэ өдөр дэлхийн түүхнээ нэгэн эмгэнэлт явдлаар тэмдэглэгджээ. 2000 онд Персийн буланд зорчигч тээврийн онгоц осолдож 143 хүн амиа алдсан байдаг.
Наймдугаар сарын 23-нд дэлхийн түүхнээ олон суутнууд, алдартнууд мэндэлсэн байдаг аж.
1754 онд Францын XVI Луи хаан, 1933 онд Нобелийн шагналт америкийн химич Роберт Кюрл, Чеченийн ерөнхийлөгч асан Ахмад Кадыров, 1978 онд NBA-гийн од Коби Брайнт, 1984 онд английн хөлбөмбөгч Глен Жонсон, 1988 онд хятад гаралтай сагсанбөмбөгч Жереми Лин нар энэ өдөр мэндэлсэн аж.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ