Туркийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

img

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мустафа Сарнычийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзжээ. Элчин сайд М.Сарныч сайд Л.Болдод Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн байна. Түүнчлэн уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр тал харилцан сонирхсон асуудлуудыг тодорхойлж хамтын ажиллагааг илүү өргөн цар хүрээнд хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцжээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ