
Эрүүл мэндийн сайд Н.Удвал ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчидтэй уулзлаа. Энэ үеэр ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарэт Чэний Монгол Улсад хийх айлчлал, ирэх есдүгээр сард болох Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн чуулганы бэлтгэл ажлын тухай ярилцаж, ДЭМБ-аас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцлоо.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийн газарт хандан эх хүүхдийн эрүүл мэнд, эх барихын тусламжийн эрсдлийн үнэлгээг хурдавчилсан аргаар хийж, гарч болох эрсдлээс сэргийлэх стратегийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэх ажилд хамтран ажиллахыг хүслээ. Энэ сэдвээр талууд дугуй ширээний ярилцлага зохион байгууллахаар тогтов.
С.Аня
СЭТГЭГДЭЛ БИЧИХ