“Сониуч” анхны жолоодлогоо хийлээ

img

АНУ-ын сансрын агентлаг НАСА-гийн Ангараг гариг дээрх ажиллагаа амжилттай үргэлжилж байна. Даалгаврыг “Сониуч” хөлөг гүйцэтгэж байгаа билээ. Хоёр долоо хоногийн өмнө Улаан гариг дээр газардсан уг робот өчигдөр анхны жолоодлогоо амжилттай хийсэн байна. “Сониуч” нь шинжлэх ухааны хөдөлгөөнт лаборатори юм. Робот ангарагийн газар нутаг дээр дор хаяж 20 км газар аялахаар бүтээгдсэн бөгөөд тус гариг дээр хэзээ нэгэн цагт амьд амьтан байх нөхцөл байсан үгүйг судлах юм. Лхагва гаригийн жолоодлогоор робот урагшаа 4,5 м явж, цагийн зүүний дагуу 120 градус эргэх, ухарч 2,5 м явах гэх мэт үйлдэл хийсэн байна. Жолоодлогыг гүйцэтгэхэд таван минут орчим болжээ.     Ажиллагааны 16 дахь өдөр өөр нэгэн чухал мэдэгдлийг НАСА хийлээ. Энэ нь уг гариг дээр хөлгийн анх буусан цэгийг Рей Бредбэри хэмээн нэрлэхээр болсон явдал юм. Түүний бичсэн “Ангараг гаригийн тэмдэглэл” ном нь энэ ажиллагааг явуулахад сэдэл болсон, эрдэмтэд уг гаригийг судлах сонирхлыг төрүүлсэн юм. Мөн хөлгийн гариг дээр буусан бичлэгийг хавсаргалаа. http://youtu.be/gZX5GRPnd4U Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1say100d:
metal ilruulegch zarna tsoo shine. zagwar md3006. 1say100myanga 94091540
2012-08-23