
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох найм дахь удаагийн шалгалтыг энэ сарын 25-26-нд авах гэнэ.
Монгол Улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын "Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай" харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд иргэдээс шалгалт авдаг билээ.
Дээрх шалгалтын бүртгэл зургадугаар сарын 11-13-нд орон даяар явагдаж, нийт 6411 иргэн хамрагдсан байна.
Нэгдүгээр ээлж 10:30-11:40 (Унших 10:30-11:10, Сонсох 11:10-11:40)
Хоёрдугаар ээлж 15:00-16:10 (Унших 15:00-15:40, Сонсох 15:40-16:10) цагийн хооронд шалгалт авах юм байна.
Шалгуулагч нь шалгалтын өмнөх сургалтад суухын тулд нэгдүгээр ээлжийнхэн 9:30 минутанд, хоёругаар ээлж 14:00 цагт тус тусын ангидаа хүрэлцэн ирсэн байх ёстой гэнэ. Товлосон цагаас хоцорсон тохиолдолд шалгалтад оруулахгүй аж.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ