Анжелина Жолигийн охин дэлгэцэнд дүр бүтээнэ

img

Анжелина Жоли, Бред Питт нарын дөрвөн настай охин Вивьен жүжигчин эцэг эхийнхээ замналаар замнах бололтой. Дэлгэцийн урлагт багаасаа орсон Анжелина охиноо кинонд тоглуулах нь сайхан туршлага болно гэж боджээ. Бидний сайн мэдэх “Нойрсож буй гоо бүсгүй” зохиолыг дахин бүтээх Диснейн кинонд Анжелина муу санаатай шидтэний дүрийг бүтээж байгаа юм. Харин охин Вивьен нь түүний эсрэг дүр буюу Аврора гүнжийн бага насны дүрд тоглох аж. Тус кино нь сөрөг талын гол баатар яагаад ийм зүйл хийх болсныг харуулахыг зорьжээ. Аврора гүнжийн арай нас эгч дүрийг Элли Фаннинг бүтээх бөгөөд тэрээр Вивьений төрсөн эгч шиг л адилхан нэгэн юм. Киноны зураг авалтыг Лондонд хийж байгаа ба 2014 оны гуравдугаар сард кино театруудад гарах юм.   Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZAR:
ORJ IRSEN 2005 ONII BMW X3 ZARNA 88003405
2012-08-23