
Нэгэн франц эмэгтэй Пакистаны Лахоре хотоос Парис хүрэх нислэгтэй байсан ч онгоцондоо унтсанаас болж буцаад ниссэнийг лхагва гаригт албаныхан мэдээлжээ. Нислэгийн багийнхан яагаад онгоцонд хүн унтаж үлдсэнийг анзаараагүйг Пакистаны Олон улсын Агаарын тээвэр(ПОУАТ) шалгаж байгаа юм.
Эмэгтэйн нэрийг Патрис Кристина Ахмед гэдэг ба пакистан нөхөртэй, мягмар гаригийн үдэд Лахорегээс Миланаар дамжин Парист хүрэх онгоцонд суусан байна. Гэхдээ буух ёстой газраа сэрээгүй аж. Тэрээр энэ явдлыг нислэгийн багийнханд мэдэгдээгүй бөгөөд Лахоред буцаж ирэхэд нь цагаачлалын алба саатуулснаар хэрэг явдал тодорхой болжээ. Энэ алдаанаас болж бүсгүй 18 цаг ниссэн байна.
ПОУАТ энэ явдалд зорчигчдыг Парист хүлээж авахдаа хариуцлага алдсан Францын талын буруу гэж үзэж байгаа юм. Мөн зорчин явагч ч зөв газраа буух үүрэгтэй учир түүнд буруу байгаа гэлээ.
Дараа нь ПОУАТ өөр агаарын тээврээр эмэгтэйг Парист хүргэсэн юм. Учир нь уг компанийн нислэгүүд байгаагүй байна. Зорчин явагч, нислэгийн компани хоёрын аль буруутайг тогтоосны дараа буцах нислэгийн тасалбарын үнийг төлүүлэх аж.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ