Нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг ачна
НИТХ-ын төлөөлөгчид өчигдрийн хуралдаанаар авто замын осол гаргасан, түгжрэл үүсгэсэн, нэгдүгээр эгнээ болон зөвшөөрөлгүй газар тавьсан автомашинуудыг ачиж зөөвөрлөх тусгай зориулалтын зөөвөрлөгч машинаар цаг алдалгүй ачих саналыг 100 хувь дэмжсэн. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд нэг бүр нь 88 сая төгрөгийн үнэтэй 12 ачигч машиныг Японоос худалдаж авахаар болсон байна. Нийслэлд өнөөдрийн байдлаар хоёр автомашин ачигч машин байдаг аж. Жолооч нарт дахин сануулахад, өмнө нь нэгдүгээр эгнээнд тавьсан машины улсын дугаарыг хураадаг байсан бол одоо шууд ачиж, гарсан зардлыг жолооч нараар төлүүлэхээр болжээ.Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ