
Испанийн зураач Элиас Гарсиа Мартинез “Ecce Homo” нэрт алдарт ханын зургаа зуу гаруй жилийн өмнө Зарагоза хотын ойролцоох сүмд бүтээсэн билээ. Сарнайн өргөсөн титэмтэй Есүс Христийн цовдлогдохын өмнөх дүрийг гайхамшигтай харуулсан энэ зураг цаг хугацааны явцад тодорхой хэмжээгээр элэгдэж эмтэрсэн байсан юм. Харин нэгэн мөргөлчин зургийг сэргээн засах үүргийг сайн дураараа өөртөө үүрүүлсэн нь “нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон” хэрэг болжээ.
Зургийг зассан этгээд 80 гарсан настай эмэгтэй байсан бөгөөд огт хор хүргэх бодолгүй, сайхан сэтгэлээр ийм юм хийгээд бурууджээ. Сэргээн засалт нь санаснаас нь өөрөөр эргэснийг мэдсэн эмэгтэй хотын соёлын албанд хандсан байна.
Соёлын албаныхан зургийг сэргээж болно хэмээн найдаж байгаа аж. Настай эмэгтэй ч яг юу юу хэрэглэсэн гэдгээ нарийн хэлж, туслах гэнэ.
Хэрвээ засч чадахгүй бол ханан дээр уг уран зургийн гэрэл зургийг байрлуулах юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ