
Мягмар гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирийн химийн зэвсгийн талаар нухацтай анхааруулга өгсөн билээ. Химийн зэвсэг ашиглах болон ингэж сүрдүүлэх нь байж боломгүй, ийм тохиолдолд хөндлөнгөөс оролцох болно хэмээн сануулсан юм. Энэ байр суурьтай санал нэг байгаагаа Их Британийн Ерөнхий сайд Девид Камерон Ерөнхийлөгч Обаматай утсаар ярилцсаныхаа дараа мэдэгдсэн байна.
Ерөнхий сайд мөн Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай ярилцсан байна. Гурвал Сирийн сөрөг хүчнийхэнд тусламж үзүүлэх талаар хэлэлцжээ.
Харин үүний өмнөхөн хятадын Синхуа агентлаг Обамагийн энэ үйлдлийг цэргийн оролцоо оруулах шалтаг хэмээн буруутгасан юм.
Хятад болон Орос улсууд Сирийн хямралд хөндлөнгийн оролцохыг эсэргүүцдэг бөгөөд үүнийг НҮБ-ын санаачилсан эвлэрүүлэх оролцоогоор зохицуулах хэрэгтэй гэж үздэг юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ