
Олон улсын энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд- 2012” хамтарсан сургуулийн хаалтын ажиллагаа өнөөдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, Батлан хамгаалахын сайд Д.Бат-эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, АНУ-ын Тэнгисийн цэргийн асуудал эрхэлсэн Рей Мэйбос, Батлан хамгаалахын атташе нар болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцов.
Энэ сарын 12-нд эхэлсэн “Хааны эрэлд 2012” цэргийн сургуулилтад 15 орны 1000 гаруй цэргийн алба хаагч бэлтгэл хийсэн бол БНХАУ, ОХУ, Казахстаны зэвсэгт хүчнийхэн ажиглагчаар оролцсон юм. Харин Их Британи, БНЭУ, БНСУ, Япон, Канад, Австрали, ХБНГУ, Франц, Сингапур зэрэг 12 орны цэргийн алба хаагч штабын дадлага, хээрийн сургалт дадлага, эмнэлэг, хүмүүнлэгийн тусламж, хээрийн нөхцөлд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт, цэргийн барилга, инженерийн туршлага солилцжээ.
Э.Сувд












СЭТГЭГДЭЛ БИЧИХ