LG-ийн химийн үйлдвэрт дэлбэрэлт гарчээ
БНСУ-ын тэргүүлэх химийн үйлдвэрлэгч “LG Chem”-ийн эзэмшдэг химийн үйлдвэрт өнөөдөр дэлбэрэлт болж нэг хүн амиа алдан, 13 хүн шархаджээ.
Үйлдвэр нийслэл Сөүл хотоос 137 км-ийн зайд байрладаг ба өглөөний 10:16 цагт шатамхай шингэн агуулсан хаягдлын сав дэлбэрсэн байна. Уг үйлдвэрт OLED буюу органик гэрэл ялгаруулах диодын түүхий эдийг бэлтгэдэг, шинээр баригдсан байжээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ