Рок попынхон үндэсний найрал хөгжимтэй хоршино

img

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын Үндэсний хөгжмийн их найрал байгуулагдсаны 50 жилийн ой энэ жил тохиож байгаа. Үүний хүрээнд рок поп одод Үндэсний хөгжмийн их найралтай хамтран "Их хуралдай" тоглолтыг энэ сарын 25-нд  Соёлын Төв Өргөөнд хийх гэж байна. Энэ тоглолтод "Чингис хаан" хамтлагийн ахлагч, МУГЖ дуучин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, бөмбөрчин  Н.Пүрэвдаш, дуучин С.Наран, хөгжмийн зохиолч Б.Чинбат, "Sweetymotion" хамтлаг, хийлч Ч.Дэлгэрцэцэг, гитарчин Д.Өлзий-Орших, "Никитон" хамтлагийн гитарчин Ц.Цогтбаяр зэрэг рок попын одод нэг дор чуулж, ая дуугаа өргөнө. Энэ өдөр бүх дууны хөгжмийг Монгол төрийн Үндэсний их найрал хөгжимдөх юм. Энэ талаар өнөөдөр зохион байгуулагчид болон тоглолтод оролцох уран бүтээлчид хэвлэлийн бага хурал хийлээ. Уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Н.Баянбаатар "Манай Үндэсний хөгжмийн их найрал байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд энэхүү тоглолт болох гэж байна. Рок попынхон уран бүтээлээ монголынхоо уламжлалт хөгжмийн зэмсэгтэй хослуулан, үндэснийхээ өв соёлыг уран бүтээлээрээ дамжуулан туурвиж байгаагаараа энэхүү тоглолт онцлогтой" гэсэн юм. Харин хөгжмийн зохиолч Б.Чинбат "Юуны өмнө 50 жилийн ойн баяр нь тохиож байгаа Үндэсний хөгжмийн их найрал  хөгжимчдөдөө баярын мэнд хүргэе. Миний аав, ээж хоёр энэ чуулгад насаараа ажилласан. Би эхээсээ төрсөн цагаасаа энэ сайхан аязуудыг бие сэтгэлээрээ мэдэрч ирсэн. Үзэгч та бүхэн энэхүү тоглолтыг үзэж, үндэсний найрал хөгжим гитартай, төгөлдөр хууртай, бөмбөртэй хэрхэн зохицохыг ирж сонирхоорой" гэсэн юм. Мөн гитарчин Д.Өлзий-Орших "Тоон дотор үсэг цохиож явна гэдэг шиг рок попынхон үндэсний оркестртой тоглоно гэдэг хүмүүст сонин байгаа байх. Үнэндээ миний хувьд малчин монголын удам гэдэг утгаараа сэтгэлд их ойр байгаа. Тоглолтын бэлтгэлээ хийж байгаа энэ үед та бүхэн ирсэн нь харин ч сайн юм боллоо. Энэ бүхэн ямар олон хүний хүч хөдөлмөр шингэж байж, бий болж байгаагаа үзэгч олонд ойлгуулаарай" гэлээ. Ингээд хэвлэлийн хурлын төгсгөлд Төрийн соёрхолт ардын жүжигчин Н.Жанцанноровын  "Мандухай сэцэн хатан" аязыг Н.Чинбат, "Адуучин"-ыг гитарчин Д.Өлзий-Орших, Никитон" хамтлагийн гитарчин Ц.Цогтбаяр нар Үндэсний их найралын хөгжимчидтэй хамтран тоглож сэтгүүлчдэд сонирхуулсан юм. Д.Цэцэг Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bunch of fags
2012-08-26
urlagiin medremjgui maluud yum bichehee bolivol yasiin
2012-08-24
Rock:
TENEG
2012-08-24
ХХХ:
РОК ПОП-ООРОО БАЙЛ ДАА НЭР ХҮНД ЧИНЬ УНАА ЮУ РОК ПОП-ЫНХООН ХЭ ХЭ
2012-08-23
tuya_d5:
goyo haragdsan bolood l awsn bj taaraasht medrelmgvi amitan be
2012-08-23
Ene zuragchin neg l huuhnii zurgiig ontsolj avsan baih yum. Ineedtei gar baina daa.
2012-08-23