Энэ долоо хоногт 120 трактор олгожээ

img

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан БНХАУ-аас хөнгөлөлттэй зээлээр тариалан эрхлэгчдэд газар тариалангийн болон хадлангийн зориулалтаар 8000 трактор оруулж ирэхээр болсон. Нэг хэсэг трактор олгох ажил удааширч байсан ч өнөөдрийн байдлаар энэхүү асуудал  цэгцэндээ орсон гэнэ. Энэ сарын 15-ны байдлаар 120 трактор ирсэн бөгөөд хоёр өдрийн турш угсрах ажлыг хийж өчигдөр 60 трактор, өнөөдөр 60 тракторыг хуваарийн дагуу тарааж дууссан аж.

Дараагийн трактор хэзээ орж ирэхийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дэд захирал Н.Ганчулуунаас торуулахад “Ирэх долоо хоногоос зуун трактор нэмж ирэх байх” наашаа ачуулсан замдаа явж байгаа гэсэн юм. Өнөөдрийн байдлаар нийт 1382 тракторыг тараажээ.  Цаашид ч энэ ажил хэвийн үргэлжилнэ гэв.

Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ