
Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын Үндэсний хөгжмийн их найралынхан "Монгол урлагийн гайхамшиг" тоглолтоо өдөр бүр тоглож байна. Монгол түмний олон ястны уламжлалт урлагийн төрлийг орчин цагийн хөг аясаар баяжуулан монгол зан заншил, ёс жаягийг харуулсан энэхүү тоглолтод 150 гаруй уран бүтээлч оролцож байгаа юм.
"Монгол урлагийн гайхамшиг" тоглолтод Монгол төрийн их найрал, монгол бүжгийн чуулбар, ардын бүжиг, багт цамын бүжиг, морин хуур, хөөмий, уран нугаралт зэрэг үндэсний урлагийн шилдэг үзүүлбэрүүд багтжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ